MMusic icon

MMusic

3.1.0

Music for MONGOLIAN SOUL. We offer emotional Mongolian music.

App Information

Version
Update
May 08, 2024
Developer
Category
Google Play ID
Installs
100,000+

App Names

App Description
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СТРИЙМИНГ ҮЙЛЧИЛГЭЭ Mmusic нь Монголын хамтлаг, дуучид, хөгжимчдийн уран бүтээлийг албан ёсны оюуны өмчийг эрхтэйгээр, дуугаралтын өндөртэй чанартайгаар сонсогч танд хүргэдэг Монголдоо цор ганц албан ёсны платформ.

Яагаад MMUSIC гэж?
- Монголын алтан үеийн домог болсон уран бүтээлчдээс эхлээд өнөө цагт өөр мэдрэмж, өвөрмөц хэмнэлээр уран бүтээлээ туурвиж, урлагийн ертөнцөд хөл тавьж байгаа шинэ залуу бүхий л уран бүтээлчдийн дуу хөгжмийг нэг дороос сонсож мэдрэх боломжтой.
- Дэлхийн өнцөг булан бүрд Монголоороо овоглож, омогшиж байгаа Өвөр Монгол, Халимаг, Тува үндэстэн, ястнуудын дуу хуурын нэгдсэн сан хөмрөг.
- Үйлчилгээний нэг эрхээр өөрийн гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер дээрээ ашиглана.
- Сүлжээгүй датагүй газар аялж, зорчихдоо ч оффлайн горимоор дуртай дуу хөгжмөө хүссэнээрээ сонсох боломжтой.
- Зөвхөн таны мэдрэмжид нийцэх шинэ болон хуучны дуунууд, аяз, хөгжмийн бүтээлүүдийг санал болгох recommendation system.
- Канадын StingRay Music компанитай хамтран гадаад дуу хөгжмийг оюуны өмчийн эрхтэйгээр Монголын хэрэглэгч, сонсогчдодоо түгээж буй албан ёсны платфром.
- Дуртай дуу хөгжмөө хүссэнээрээ ангилж, жагсаалт үүсгэх боломжтой.
- Хэзээ ч уйдааж, ганцаардуулахгүй 24 цаг зогсолтгүй эгшиглэх Радио сувгууд.
- Зөвхөн Mmusic-ээс сонсох боломжтой дуу хөгжмийн подкаст.

Дуу хөгжимд дурлагч, мэдрэмж мэдрэхүйгээ хөг аялгуугаар цэнэглэгч эрхэм та Mmusic-г ашигласнаар дээр дурдсан боломжуудаас гадна өдөр бүр шинэчлэгдэх дууны сан, технологийн сайжруулалтуудын алхам бүхэнд хамт байх боломжтой. Мөн та бидэнтэй үйлчилгээтэй холбоотой санал сэтгэгдлээ бидэнтэй нээлттэй хуваалцаж, Монголынхоо дуу хөгжмийн салбарын экосистемийг төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулаарай.
Read more